card

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

        Манай компани нь 2013 онд байгуулагдсан бөгөөд харилцаа холбоо, дэд бүтцийн салбарт 6 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, эх орныхоо орчин нөхцөлд тохирсон дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, туршлага, мэдлэг чадвараа тууштай хөгжүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн.

             2015 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэргэдээ гэрээт харуул хамгаалалт, инженер техникийн мэргэжлийн албыг байгуулах замаар үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байна. Мөн барилга, байгууламж, объектын аюулгүй байдлын системийг цогцоор нь хангах орчин үеийн системүүд болох камерын хяналтын систем, дохиолол хамгаалалтын систем, автоматжуулалтын системүүдээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, эх орныхоо эдийн засаг, бизнесийн орчинд тохирсон өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг сонгон судалж, нэвтрүүлэн худалдаалж, суурилуулахаас гадна цаашдынх нь найдвартай ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг нь гэрээний дагуу хариуцан ажиллаж байна. Манай мэргэжлийн инженер, техникийн ажилчид хамгийн оновчтой шийдлүүдийг боловсруулан суурилуулалтыг найдвартай, чанарын баталгаатай хийж гүйцэтгэдэг болно.

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

            Манай хамт олон нь улс орныхоо мэдээлэл технологийн салбарын өргөжин хөгжих үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан, бизнесийн түнш, хэрэглэгчдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнес-үйлчилгээгээ дээд зэргийн чанар, хурдтайгаар эрхлэн, эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулсан Олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, салбартаа манлайлагч компани болох эрхэм зорилготойгоор цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж байна.

             Бидний амжилтыг хамтдаа бүтээж, худалдан авагч, хэрэглэгч нартаа өөрсдийн бараа үйлчилгээгээ чанартай, шуурхай хүргэж үйлчилж буй нийт бизнесийн түншүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бид үйлчлүүлэгчид, харилцагчдынхаа сэтгэл ханамжийн баталгааг бүрэн хангасан итгэлт түнш нь байж, улам илүү ихийг бүтээн байгуулж ажиллах болно.

Хүсэлт илгээх