Программ хангамж

Компьютер программ хангамжийг:

  • Системийн(System software)
  • Хэрэглээний(Application software )
  • Драйвер программ(Driver install)
  • Мэргэжлийн(Photoshop, AutoCAD, MathCAD…)
  • Utility программ(ScanDisk, Kaspersky…) гэх мэт ангилж болно.

Системийн программ хангамж нь техник хангамж болон программ хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютертэй харьцах боломж өгч байгаа системийн програм юм. Дэлхий дээр Windows, UNIX, Linux, Macintosh гэх мэт үйлдлийн системүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь Windows үйлдлийн систем юм.

Хэрэглээний программ хангамж нь хүмүүст компьютерийг ашиглахад хялбар болгож өгдөг. Жишээ нь: зураг зурах, дуу сонсох, текстэн мэдэээлэл боловсруулах, хүснэгт байгуулж тооцоо хийх, тоглох зэрэг. Эдгээрт Word, Excel, Media Player гэх мэт.

Драйвер программ нь үйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохиргоо хийхэд хэрэглэгдэнэ.

Мэргэжлийн программ нь хэрэглээний программтай адил бөгөөд зориулалт нь тодорхой нэг зүйлд зориулагдсан. Жишээ нь: барилга, техникийн зураг зурах, химийн шинжилгээ гэх мэт.

Utility программ  нь техник хангамжийг ямар нэг хэлбэрээр  дэмжих, түүнийг засах, шалгах зэрэгт хэрэглэгдэнэ.