×

Гэрээт харуул хамгаалалтын алба нь 2015 онд байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэдэг ба хяналтын камерын систем, дохиолол хамгаалалтын системийг 24 цагийн пультийн үйлчилгээтэй хослуулан хамгаалалтын цогц үйлчилгээг албан байгууллагуудад хүргэж байна.

Харуул хамгаалалтын үйлчилгээний төрөл

Объектын хамгаалалт: Объектын хамгаалалт нь тухайн объект байршлын бүрэн бүтэн байдлыг хангаж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, гадны халдлага, хулгай дээрэмд өртөх, эвдэж сүйтгэх зэрэг аливаа эрсдэлээс найдвартай хамгаална.

Уул уурхайн хамгаалалт: Уул уурхайн төв болон салбар нэгжүүдийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалж, дохиолол хамгаалалт болон шуурхай бүлгийн үйлчилгээг үзүүлнэ.

Дохиолол, харуул хамгаалалт: Тухайн байршил, объектын бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гал усны болон хулгайн дохиоллын системийн хүчээр хамгаалалтыг найдвартай гүйцэтгэнэ.

Шуурхай бүлэг: Шуурхай бүлэг нь дээр дурдсан хамгаалалт, үйлчилгээг үзүүлэх хугацаанд бодит хүч хүрэлцэхгүй шалтгаанаар нөхцөл байдал хяналтаас гарч, болзошгүй эрсдэл бодитой тулгарсан үед хүч нэмэгдүүлэн хамгаалалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

Хүсэлт илгээх